Гар утсаар цахимд монгол бичгээр бичих аппууд

Хэрэв та тооцоолуураар /компьютер/ монгол бичгээр бичих талаар уншихыг хүсвэл энд дарна уу.

Үсрэх:
Танилцуулга
Андроид аппууд
iOS аппууд
Нэмэлт мэдээлэл


Танилцуулга, технологийн мэдээлэл

Хэрэв та Андроид утастай ба таны утас Андроид 6.0 эсвэл түүнээс дээш бол та ямар ч асуудалгүй 😎.

Андроид 6.0-с өмнөх хувилбарууд монгол бичгээр бичигдсэн бичвэрийнг харах боломжгүй байдаг (😭). Учир нь тухайн үйлдлийн системд монгол бичгийн тиг /фонт/ байдаггүй бөгөөд бичвэр танд (a) харагдахгүй (b) ▯▯▯▯▯ гэх мэт дөрвөлжин хайрцаг болж харагдана. /Санаа зоволтгүй ээ, энэ угаасаа дөрвөлжин хайрцаг 😂/

Харин iPhone утастай хүмүүс бичихэд асуудалгүй боловч зарим хэрэглүүрүүдэд /апп/ орхиц бичихэд ашигладаг үл үзэгдэх зохицуулагч ажилдаггүй учир бага зэрэг бэрхшээлтэй.

Учир нь iPhone утаснууд тусгай тигийн формат /AAT/ хэрэглэдэг ба бидний төхөөрөмжид бэлэн байдаг Noto Sans Mongolian тиг нь OpenType тиг юм.Батаа
Зураг 1. Mongolian Title AAT тиг орхицийг зөв дүрслэж байна.
Батаа
Зураг 2. Noto Sans Mongolian OpenType тиг орхицийг буруу дүрслэж байна

Яагаад?
Цахимд огт бичиж байгаагүй хүмүүс анхаарах зүйлс:
  • Та дүрсийн үгийн эхэн, дунд, адагт тохиох хувирлын талаар огт санаа зовох хэрэггүй, таны гар утас бүгдийг зохицуулна
  • Зарим үг /гадаад үг, онцгой бичлэгтэй үг/, орхиц г.м зүйлсийг бичихийн тулд үл үзэгдэгч зохицуулагч ашиглах хэрэгтэй байдаг бөгөөд тэдний талаар энд дарж уншаарай. Хэрэв таны ашиглаж буй хэрэглүүр хангалттай их үг санал болгодог бол та энэ талаар санаа зовох хэрэггүй
  • Ихэнх апп, веб сайтуудын бичвэр зүүнээс баруун, дээрээс доош /Одоогийн Кирилл монгол, англи хэл шиг/ зохион байгуулалтай байдаг учир Фэйсбүүк, Твиттер, Инстаграм гэх мэт сүлжээнд таны бичвэр хөндлөн харагдана. Гэхдээ уншиж ямар ч хүн төвөггүй уншдаг учир үүнийг үл харгалзан бичихийг уриалж байна. Босоо болгохыг хүсвэл Mongolian Note, Chimee, Оюунт гэх мэт гар/апп ашиглан зураг хэлбэрт хувиргаад нийтлэх боломжтой шүү.
  • Техникийн талаарх асуудал, хэрхэн бичих талаар асуулт байгаа бол энд дарж ороод энэхүү бүлгээс асуугаарай. Таны асуулт аль хэдийнээ хариулагдсан байх магдлал өндөр тул бүлгийн хайлтын цэснээс эхэлж хайхыг зөвлөе.

Андроид системийн монгол бичгээр бичихэд туслах хэрэглүүрүүд /iOS хайж байгаа бол энд дарна уу/

*Аппын нэр дээр дарж татна шүү
  1. Chimee
    Монгол бичгээр бичих орчинтой хэрэглүүр ба бусад аппд ашиглаж болох гар /keyboard/ багтаасан цогц хэрэглүүр.
    Давуу талууд:
    • Хэрэглэхэд хялбар
    • Эможи, CJK зөв харагдана
    • Play Store, Youtube, Facebook-т хэрэглэх заавар бэлэн буй
    • Бичсэн бичвэртээ хэв маяг оруулж, зураг нэмж зураг болгон хадгалах боломжтой. Ингэснээр бичвэрээ босоогоор хадгалж үлдэхээс гадна өөрийн хүссэн хэв маягаар нийтлэл бичих боломжтой
    • Маш олон тигтэй /Аппын гадна ажиллахгүй, зураг болгоход илүү олон сонголт өгч байна гэсэн үг/
    • Үг санал болгодог
    • Хар код
      ЮникодОлон улсын бичвэр кодлох аргачлал /технологи/
      сонгох боломжтой г.м
  2. Multiling O Keyboard
    Бараг дэлхийн бүх хэлээр бичих боломжтой гар /keyboard/
    Татаж аваад идэвхижүүлсэний дараагаар хэлнүүдээ өөрөө нэмэх ёстой байдаг. Монгол бичгийг нэмэхдээ Зай авах товчийг дээш чирж Languages хэсэгт хуруугаа аваачаад хуруугаа авна. Дараа нь нэмэх хэлнийхээ бүлгийг сонгоод (4. East Asian) монгол хэл дээр дарахад таны гаранд монгол хэл нэмэгдэнэ. Энд дарж алхам 1-г хар. Энд дарж алхам 2-г хар
    Давуу талууд:
    • Гарын байрлалыг өөрчлөх боломжтой, олон гарын байрлал хадгалах боломжтой
    • Андриод 6.0-с доош утсанд тиг татаж авч ашиглах боломжтой
    • Бичсэн үгнүүдээ утсандаа хадгалж дараа нь санал болгуулах боломжтой /тохируулах хэрэгтэй/
    • Үзэмжээ өөрийн хүссэнээр сольж болно
  3. Оюунт гар /андроид татах хэсгээс шууд татаж аваарай/
    Хамгийн дэвшилтэт монгол бичгийн гарыг Хөххотын сурагчид профессор Fei Long-оор удирдуулан бүтээжээ. Давуу талууд:
    • о,у,ө,ү,д,т гэх мэт алдаануудыг өөрөө засдаг
    • Гар бичвэр, дуу хоолойг монгол бичигт буулгах боломжтой
    • Үг санал болгодог

iOS системийн монгол бичгээр бичихэд туслах хэрэглүүрүүд /Андроид хайж байгаа бол энд дарна уу/

*Аппын нэр дээр дарж татна шүү
  1. Chimee
    Монгол бичгээр бичих орчинтой хэрэглүүр ба бусад аппд ашиглаж болох гар /keyboard/ багтаасан цогц хэрэглүүр.
    Давуу талууд:
    • Хэрэглэхэд хялбар
    • Эможи, CJK зөв харагдана
    • Play Store, Youtube, Facebook-т хэрэглэх заавар бэлэн буй
    • Бичсэн бичвэртээ хэв маяг оруулж, зураг нэмж зураг болгон хадгалах боломжтой. Ингэснээр бичвэрээ босоогоор хадгалж үлдэхээс гадна өөрийн хүссэн хэв маягаар нийтлэл бичих боломжтой
    • Маш олон тигтэй /Аппын гадна ажиллахгүй, зураг болгоход илүү олон сонголт өгч байна гэсэн үг/
    • Үг санал болгодог
    • Хар код
      ЮникодОлон улсын бичвэр кодлох аргачлал /технологи/
      сонгох боломжтой г.м
  2. Оюунт гар
    Хамгийн дэвшилтэт монгол бичгийн гарыг Хөххотын сурагчид профессор Fei Long-оор удирдуулан бүтээжээ. Давуу талууд:
    • о,у,ө,ү,д,т гэх мэт алдаануудыг өөрөө засдаг
    • Гар бичвэр, дуу хоолойг монгол бичигт буулгах боломжтой
    • Үг санал болгодог
  3. Mongolian Note
    2015 онд бидэнтэй золгосон эртний сайн андуудын минь нэг 😂
    Давуу талууд:
    • 160,000 орчим үгийн сантай
    • Оффисын програм лугаа бичвэрүүдээ хадгалаад, нээгээд явах боломжтой
    • Тод үсгийг дэмждэг
    • Цөөнгүй тооны тигтэй
    • Бичвэрээ зураг болгож бусадтай хуваалцах боломжтой

Нэмэлт мэдээлэл

Өнөөдрөөс/энэ блог орсон өдөр/ эхлээд Гэгээ хэрэглүүрт iOS үйлдлийн систем ашиглан бичих боломжтой болсон шүү!

Comments