Хэрхэн Фэйсбүүк нэрээ монгол бичгээр солих вэ?

Фэйсбүүк нэрээ хэрхэн монгол бичгээр солих вэ?

Санамж :


  • Та хамгийн сүүлд нэрээ сольсоноос хойш 60 хоног буюу 2 сар өнгөрсөн байх хэрэгтэй.
  • Нэрээ орхиц[MVS] ашиглахгүй бичих хэрэгтэй

Тооцоолуур[компьютер] бол энд, гар утас бол энд дарж; эсвэл доош гүйлгэн заавартай танилцана уу.

Тооцоолуураас


1. Фэйсбүүк дансныхаа тохиргоо хэсэгт очно.
2. Edit буюу өөрчлөх товчийг дарна.
3. Монгол бичгээр бичих хэрэглүүр ашиглаж нэрээ бичиж, хуулна. (Хуулах- Ctrl + C товчны хослол) /Хуулахгүйгээр алхам 4-т гарах цонхонд шууд шивэх боломжтой шүү, мөн нэрийн толь ашиглахын зөвлөе. Энд дарж нэрийн толийг харна уу./

4. Өөрийн нэр болон овгийг хуулж тавина. (Тавих - Ctrl + V товчны хослол)

5. Гарч ирсэн сонголтуудаас сонгоод, өөрийн дансны нууц үгийг хийж, Review Changes буюу хянах товчийг дарна.
Нэрээ монгол бичгээр болгох ийм амархан. Үр дүн : 

Гар утаснаас


1. Өөрийн дансны тохиргоо хэсэгт очно.
2. Personal Information буюу хувийн мэдээлэл цэсрүү орно.
3. Нэр хэсэгрүү орно.
4. Монгол бичгийн гар ашиглан өөрийн нэр болон овгийг бичиж хуулна. Монгол бичгийн гарууд : "Chimee", "Мөнхгал монгол бичгийн гар", "Multiling O Keyboard" гэх мэт. (Бүгд Playstore-т буй.)
5. Хуулсан нэрээ тавьж, Review Change буюу хянах товчийг дарна.
6.  Гарч ирсэн сонголтуудаас өөрт хэрэгтэйг сонгоод, Save Changes буюу өөрчлөлтүүдийг хадгалах товчийг дарна.
Амархан байгаа биз?
Сэтгэгдэл үлдээгээрэй, нийтлэлийг Мэндээ
Энэхүү нийтлэлд ашигласан зургууд бүгд ГЭГЭЭ эсвэл Мэндээ миний өмч болно. Та энэ нийтлэлийн холбоосыг тараах бүрэн эрхтэй боловч энэ нийтлэлд орсон зургийг ашиглахдаа "зургийг Гэгээ блогоос" гэх мэтээр эх сурвалжийг бичихийг хүсье. Зохиогчийн эрхийг дээдлэгч танд баярлалаа.

Comments